“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-т АПУ ХК-ийн Спирт бал бурам ХХК-ийн 50 жилийн ойн наадмын тойм

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-т АПУ ХК-ийн Спирт бал бурам ХХК-ийн 50 жилийн ойд зориулсан наадмыг зохион байгууллаа.

Спирт Бал Бурамын хагас зуун дамжсан ололт, амжилт, хагас зуунаар баталгаажсан хамтын үнэ цэн бүхий Бахархалт Монгол үйлдвэр цаашид дэлхийг зорих суурь бүрдээд буй. Дараагийн хагас зуун жилд хамтын хүчээр дэлхийд танигдсан Монгол брэндийг бүтээхээр тус компанийн хамт олон ажиллаж байна.

Наадмын нээлтэд Соёмбо чуулга, Хараа чуулгын бүжигчид, уртын дуучид, Монгол Улсын морин хуурын чуулга, СББ ХХК-ийн ажилтнууд оролцлоо. Мөн наадмын нээлтээр АПУ компанийн “Өв соёлоор гоёно” төслийн хүрээнд бүтээсэн шинэ уран бүтээл “Таатай яа” дууг Уртын дуучин СТА Б.Алтанжаргал, Регги дуучин Мачо нар үзэгчдэд толилуулав.

Спирт бал бурам ХХК-ийн 50 жилийн ойд зориулан Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараад зохион байгуулсан наадамд улс, аймаг, сумын алдар цолтой 64 хүчит бөхчүүд барилдаж, 10 аймгийн 20 гаруй сумдын 320 морь уралдаж, 229 эрхий мэргэн харваачид сумаа тавьж, 21 багийн 168 харваачид шагайн харваан цэц мэргэнээ сорьлоо.

БӨХИЙН БАРИЛДААНД

Уран мэх, хүч чадлаараа АПУ компанийн бөх Улсын Арслан Б.Орхонбаяр түрүүлж, Улсын Заан Н.Жаргалбаяр үзүүрлэсэн бол Улсын Харцага Н.Золбоо, Улсын Начин Д.Амарсайхан нар шөвгөрлөө.

СУР ХАРВААНД

Эрэгтэй сур харвааны төрөлд

1-рт Архангай аймгийн мэргэн, Спортын мастер Д.Эрдэнэхүү

2-рт Завхан аймгийн мэргэн, Спортын мастер Ч.Дагвадорж

3-рт Хөвсгөл аймгийн мэргэн, Спортын мастер Б.Лутсайхан

4-рт Сэлэнгэ аймгийн гарамгай мэргэн, Спортын мастер Б.Батхуяг

5-рт Ховд аймгийн гоц мэргэн, Спортын мастер Б.Ганхуяг

Эмэгтэй сур харвааны төрөлд

1-рт Өвөрхангай аймаг, АПУ компанийн харваач Монгол Улсын Даян Мэргэн Б.Пунсалдулам

2-рт Завхан аймаг, Монгол Улсын Даян Мэргэн Д.Эрдэнэтуяа

3-рт Дундгвь аймаг, Монгол Улсын Даян Мэргэн Ө.Хатанболор

4-рт Баянхонгор аймгийн мэргэн, А.Пүрэвжав

5-рт Өвөрхангай аймгийн гоц мэргэн, Спортын мастер С.Тогоохүү нар тус тус шалгарчээ.

ШАГАЙН ХАРВАА

1-рт Сэлэнгэ аймаг, Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн Л.Довчинбазар ахлагчтай Улаанбаатар төмөр зам баг

2-рт Архангай аймаг, Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн Спортын мастер С.Ямааранз ахлагчтай Алдар спорт хороо АПУ ХК баг

3-рт Дорноговь аймгийн гоц мэргэн Д.Чинтогтох ахлагчтай Их говь Энержи ХХК баг

4-рт Өмнөговь аймаг, Монгол Улсын Гарамгай Мэргэн С.Бат-Эрдэнэ ахлагчтай Галбын Зам ХХК баг тус тус шалгарчээ.

МОРИНЫ УРАЛДААН

АЗАРГА:

47 морь уралдсанаас Архангай аймаг Өгийнуур сум, Магсаржавын Отгонбатын Залаат хээр түрүүлсэн бол айргийн тавд:

– Дорнод аймаг Баянтүмэн сум, Э.Золбадрахын Хүрэн

– Дундговь аймаг Дэлгэрхангай сум, О.Одхүүг Хээр

– Булган аймаг Орхон сум, Б.Батсайхны Хээр

– Сэлэнгэ аймаг Мандал сум, Б.Алтаншагайн цавьдар Халзан

ИХ НАС

69 морь уралдсанаас Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, Дарийжавын Эрдэнэбаатарын Ягаан түрүүлсэн бол айргийн тавд:

Сэлэнгэ аймаг, Мандал сум, ААУ С.Бат-Очирын Хээр

Төв аймаг Угтаацайдаль сум, Т.Хишигдоржийн Халтар

Төв аймаг Батсүмбэр сум, Б.Баатарын Бор

Дорнод аймаг Баянтүмэн сум, Э.Золмандахын ховд Халтар

СОЁОЛОН

 36 морь уралдсанаас Дорнод аймаг Матад сум, Д.Цогтжаргалын Хар түрүүлсэн бол айргийн тавд:

Говь-алтай аймаг Есөнбилэг сум, Ш.Онолбатын Хээр

Сэлэнгэ аймаг Мандал сум, Б.Ганбаатарын Буурал

Төв аймаг Батсүмбэр сум, Д.Мягмарын хүрэн Халзан

Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум, Б.Сэлэнгэбаатарын Буурал

ХЯЗААЛАН

 42 морь уралдсанаас Сэлэнгэ мандал сум, Б.Алтансүхийн хонгор Халзан түрүүлсэн бол айргийн тавд:

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, Э.Эрдэнэбатын Зээрд

Сэлэнгэ аймаг Мандал сум, Ц.Батцэрэнгийн Зээрд

Сэлэнгэ аймаг Мандал сум, А.Алтанхуяг

Сэлэнгэ аймаг Мандал сум, О.Мөнх-эрдэнэ хүрэн Халзан

ШҮДЛЭН насанд

 Сэлэнгэ аймаг, Мандал сум, Б.Батзаяа хээр түрүүлсэн бол айргийн тавд:

Увс аймаг Улаангом сум, Э.Зоригтын хээр Халзан

Сэлэнгэ аймаг Ерөө сум, Б.Цэрэннадшидийн Хүрэн

Сэлэнгэ аймаг Баянгол сум, Т.Төрмөнхийн Хээр

Увс аймаг Зүүнговь сум, Д.Батбаярын хээр

ДААГА насанд

Төв аймаг Батсүмбэр сум, П.Буриадын Бор түрүүлсэн бол айргийн тавд:

Сэлэнгэ аймаг Мандал сум, Ч.Чинбатын Халтар

Сэлэнгэ аймаг Жавхлант сум, Үүрцайхын Бор

Төв аймаг Жаргалант сум, Г.Алтантариан хонгор Халзан

Хан-уул дүүрэг М.Алтан-Очирын Зээрд тус тус оржээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments