Гадаадад өндөр цалинтай ажиллуулна гэх хуурамч зараас болгоомжлоорой
Гадаад улсад өндөр цалинтай ажилд зуучилна гэх хуурамч зараас болгоомжлохыг сануулсан үйл явдал тохиогоод байна.
Тодруулбал, өндөр цалинтай ажилд оруулна гэсэн зарын дагуу Монгол Улсын 32 иргэн БНХАУ-ын Хөбэй мужийн Жанчхүү хотын Чанлинь тосгонд очжээ. Очиход ажиллах нөхцөл байдал хүнд гэсэн шалтгааны улмаас ихэнх нь буцахыг хүсчээ. Гэвч тэднийг явуулахаас татгалзаж, гадаад паспортыг нь хураажээ. Тэд энэ шалтгаанаар Бээжинд суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэстэй холбогдсон бөгөөд Консулын хэлтсээс иргэдийн гаргасан хүсэлтийн дагуу ажил олгогч болон бусад байгууллагатай холбогдон асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна.
Хохирсон ирэгдийн өгч буй мэдээллээр тухайн иргэд төмс хураах ажил хийж, таван сая төгрөгийн цалинтай ажиллахаар явжээ. Одоогоор 32 хүн барьцаанд ороод байгаа юм байна.
Тиймээс өндөр цалинтай ажилд ороход зуучилна гэсэн хуурамч зарын дагуу, албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, гадаадын аль нэг улсад хөдөлмөр эрхлэхээр зорчих нь амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй юм. Хэрэв гаднын орон руу хөдөлмөр эрхлэхээр явах гэж байгаа бол юун түрүүнд хөдөлмөрийн гэрээ байгуулж, зуучилж буй газраа баталгаажуулсны дараа шийдвэр гаргахыг зөвлөе.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?