“Эрдэнэс Тавантолгой” ХК Цогтцэций сумын эрүүл мэндийн төвд НЭГ ТЭРБУМ төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд НЭГ ТЭРБУМ төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж олгох батламжийг өнгөрсөн тавдугаар сард сумын болон эмнэлгийн удирдлагуудад гардуулсан. Үүний дагуу сумын эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Тодруулбал: Хүлээн авах, Яаралтай тусламж, Мэс засал, Дүрс оношилгоо, Лаборатори, Сэргээн засах, Шүдний кабинет, Эмийн сан, Угаалга ариутгал Эмгэг анатомийн гэх мэт 11 багц тоног төхөөрөмж багтсан байна. Гүйцэтгэгч компаниудын зүгээс тоног төхөөрөмжийг угсарч суурилуулж, хэрхэн ашиглах талаар холбогдох эмч, ажилтнуудад заавар зөвлөгөө өгч сургалт хийв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments