ШАРСАН УС гудамжны хоол тренд болж байна

Олон улс зарим хөл хөдөлгөөн ихтэй газруудаараа гудамжны хоолны мухлаг олонтой байдаг. 

Солонгос, Хятад, Энэтхэг, Тайланд гэх мэт азийн орнууд гудамжны хоолны мухлаг бүр ч ихтэй бөгөөд, сүүлийн саруудад тренд бол, борлуулалтаараа тэргүүлж эхэлсэн нэгэн түргэн хоол гарсан нь ШАРСАН УС юм. 

Хачин сонсогдож байгаа ч хүмүүс уг хоолыг тэгэж нэрлэсэн бөгөөд шарсан ус нь үнэндээ кальцын альгинат, тунгалаг желатинаас бүтсэн химийн нэгдэл бөгөөд уг нэгдэл дотор ус шахан хийсэн ч задарч, урагдахгүй дотроо усыг хадгалан, барьцалддаг байна. 

Ингэснээр дотроо устай уг химийн нэгдлийг халуун тосонд шарсан тохиолдолд яг л төмсний нухаж шиг болон шарагддаг бөгөөд доторх ус нь халуун хэвээрээ байдаг гэнэ. 

Эдгээр химийн нэгдэлд хүний биед хортой бодис агуулагдаагүй тул санаа зоволгүй байж болох бөгөөд уг гудамжны хоол нь Азийн олон орнуудад тренд болж, хүмүүс ч ихээхэн сонирхож байна.

Эх Сурвалж: www.thepremierdaily.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *