Энэтхэгчүүд сарны өмнөд туйлд газардсан түүхэн улс болов

“Чандраяан-3” станцын газардах үйл явцыг Энэтхэгийн сансар судлалын агентлаг өөрийн албан ёсны YouTube сувгаараа дамжуулан дэлхий даяар шууд дамжуулжээ.

Улмаар шууд дамжуулалтын үеэр амжилттай газардсан нь баттай болох үед маш их сэтгэл түгшин хүлээж асан тус агентлагийн ажилтан, алба хаагч, судлаачид алга ташиж, нэгэн дуугаар баярлан орилолдож буй дүр зураг үзэгдэв. Өнгөрсөн сарын 14-ний өглөөний 5:00 цагийн орчимд Энэтхэгийн зүүн эргийн ойролцоох Шрихарикота арлын Сатишидаван сансрын төвөөс тус станцыг “Марк-3” пуужингаар хөөргөсөн ба энэ сарын 17-ны өдөр төлөвлөгөө ёсоор Бикрам газардагч пуужинг “Чандраяан-3” станцаас салгаж, сарны өмнөд туйлд газардуулах бэлтгэл ажлыг хангасан байна.

Ингэснээр Энэтхэг улс нь сарны өмнөд туйлд газардсан түүхэн дэх анхны улс болж буй юм. Өнгөрөгч хугацаанд зөвхөн АНУ, ОХУ, БНХАУ л сарыг судлах төслийг амжилттай хэрэгжүүлж саран дээр газардаж байсан ч аль нь ч өмнөд туйлд нь хүрч байгаагүй юм.

Сарны өмнөд туйл нь ус агуулсан мөн Нарны гэрэл илүү удаан тусдаг учраас ирээдүйн бааз байгуулагдахад эрчим хүчний хувьд ашигтай байрлал гэдгээрээ геополитикийн хувьд чухал ач холбогдолтой билээ.
Бусад орнууд үүнийг эзлэх ёстой “шинэ тив” хэмээн тодорхойлж, технологиороо өрсөлдөөд байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *