Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны хурлаа даваа гарагт хийнэ
Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр АН-ын ҮБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “АН-ын Үндэсний бодлогын хорооны/ҮБХ/ хурлыг наймдугаар сарын 28-ны даваа гарагт Төрийн ордны их танхимд зохион байгуулах шийдвэр гарлаа. АН-ын дарга Л.Гантөмөр томилогдсоноосоо хойш ихэнх аймгуудаар явж, бүсийн зөвлөгөөнийг хийсэн.ҮБХ-ны хурлаар томилгоо, журамд өөрчлөлт оруулах болон бүх зүйлээ ярьж, шийдвэр гаргана. Сонгууль болоход 10 сар үлдээд байна.Хуралд ҮБХ-ны 500 гаруй гишүүн оролцоно” гэв.