СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэрэлж голд 19 настай эрэгтэй живж нас баржээ
Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах амралтын газрын урд “Тэрэлжийн голд эрэгтэй хүүхэд голын усанд ороод гарч ирэхгүй байна” гэсэн дуудлага мэдээллийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас шалгажээ.
Ингэхэд 19 настай, эрэгтэй нь усанд сэлэхээр голын усанд орж живж, нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн байна.
Цаг агаарын хувьд хэт халуун өдрүүд үргэлжилж усны түвшин нэмэгдсэн үед гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.