О.Батгэрэл: Орон нутаг дахь эрт илрүүлгийн шинжилгээгээр хавдрын таван тохиолдол бүртгэгдлээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрт илрүүлгийн явуулын баг наймдугаар сарын 19- 27-ны хооронд Завхан, Говь-Алтай аймагт ажиллажээ.

Энэ талаар УГТЭ-ийн дэд захирал О.Батгэрэл “Завхан, Говь-Алтай аймагт дотрын эмчийн үзлэгийг 222 хүнд, бөөр, диабетийн эмчийн үзлэг 344 хүнд, хэвлий, хөх, бамбайн ЭХО шинжилгээ 259 хүнд, ходоод, улаан хоолойн дурангийн шинжилгээг 110 хүнд, зүрхний эмчийн үзлэг  694 хүнд, зүрхний цахилгаан бичлэг 694 хүнд хийж орон нутгийн эрт илрүүлэх үзлэг оношилгоонд дэмжлэг үзүүлж ажиллалаа.  Орон нутагт хийгдсэн эрт илрүүлгийн үзлэгээр элэгний хавдрын хоёр, бамбайн хавдрын нэг, хөхний хавдрын нэг, ходоодны хожуу үеийн хавдрын нэг тохиолдлыг илрүүллээ.Хавдрын сэжигтэй хоёр тохиолдолд эдийн шинжилгээ хийлгэх, 13 тохиолдолд ургацаг авхуулах талаар нарийн мэргэжлийн эмч зөвлөгөө өглөө” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *