Х.Нямбаатар: Сонгуульд ялсан нам улс төрийн томилгоо хийхгүй байхыг гадныхан шаардаж байна
“Транспэрэнси Интернэшнл” байгууллагын зүгээс Авлигын төсөөллийн индексийг ахиулахын тулд хүний эрхийг дээдлэх, иргэний нийгмийн орон зайг бэхжүүлэх, уул уурхайн салбарын ил тод байдлыг хангах нь чухал гэсэн зөвлөмжийг хүргүүлсэн.
Энэ талаар Хууль зүй,дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Он гараад Транспэрэнси Интернэшнл байгууллагаар дүнгээ тавиулна. Тэд төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, нээлттэй сонгон шалгаруулалтаар ажиллах шаардлагуудыг тавьдаг.Нэг жил гаруйн өмнө Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Төр ямар бизнес хийж болох, болохгүйг болон төр өөрийн хийх бизнесийг ялсан улс төрийн намын эрх баригчид хүн томилохгүй гээд хуульд биччихсэн. Залуучуудын холбоонд явж байгаад шууд гүйцэтгэх удирдлагаар томилогдсон тохиолдлыг шинэ хууль батлагдвал, хязгаарлах юм. Өөрөөр хэлбэл сонгуульд ялсан нам, улс төрийн хүчин өөрийн намын томилгоог хийхгүй болох эрхзүйг гаднынхан шаардаад байгаа юм” гэв.