ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.09.07, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 23
  • Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Наран ургах, шингэх: 06.18-19.23
  • Барилдлага: Хотол чуулган
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
  • Суудал: Ус

Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments