Хөгжлийн банкны өмчлөлд байгаа орон сууцыг бусад арилжааны банкны зээлээр худалдан авах боломжтой
Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн “Ла Колина” хотхоны орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буян-Ухаа, Архивчдын гудамжинд байршилтай “Ла Колина” хотхоны 447-р байранд 67-68 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэг м.кв нь 2.3 сая төгрөгөөр худалдан борлуулна. Тус хотхонд худалдан борлуулах орон сууц цөөхөн үлдлээ.
Хөгжлийн банкны өмчлөлд байгаа орон сууцыг бусад арилжааны банкны зээлээр худалдан авах боломжтой бөгөөд зээл судлуулахад 30 хоногийн хугацаа өгөх юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.dbm.mn/realestate/real_estate цахим хаяг болон 8502-0513 утсаар холбогдож авах, урьдчилан цаг тохирч газар дээр нь очиж үзэх боломжтой. Хөрөнгийг сонирхсон иргэн, хуулийн этгээд цахим хуудсаар дамжуулан худалдан авах саналаа ирүүлж шаардлага хангасан бол Хөгжлийн банкнаас эргэн холбогдож ажиллах болно.