БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх Үндэсний их баярын өдрүүдэд Замын-Үүд автозамын боомт амарна

“Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу есдүгээр сарын 29, аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Замын-Үүд автозамын боомт амарна.  Учир нь  БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх Үндэсний их баяр энэ өдрүүдэд тохиож буй юм. Тодруулбал, БНХАУ байгуулагдсаны 74 жилийн ойн баярын өдөр тохиож байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс 1949 оны аравдугаар сарын 2-нд Улс тунхагласны баярыг аравдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэж байхаар тогтжээ. Уг баярыг тохиолдуулан Хятад улс даяар аравдугаар сарын 1-7-ны өдрийг дуустал баярын амралт үргэлжилдэг.

Есдүгээр сарын 29, аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Замын-Үүд төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *