Н.Баярмаа: Ирэх оноос бүх хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарна
Дорноговь аймгаас алга болсон 12 настай охин болон бусад цаг үеийн асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, ГБХЗХГ, ЦЕГ хамтран мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа “Хамтарсан баг сум, орон нутаг бүрт ажиллаж байна. 2023 оны байдлаар 1810 хүүхдийн гэр бүлийн хүчирхийллийн асуудал дээр хамтарсан баг ажилласан. Хүүхэд хамгааллын үйлчилгээний найман тэрбум төгрөгийг зардлыг үр дүнтэй болгохын тулд хүүхдийн эсрэг хүчирхийллийн төрөлд тохирсон төсөв гарган ажиллаж байна. Одоогийн байдлаар 8000 гаруй өрхийн 14 мянга орчим хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Харин ирэх оноос бүх хүүхдийг гэмт хэргэээс урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхааран ажиллана” гэв.