Б.Энхбаяр: Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан тохиолдолд хариуцлагыг чангатгана

МАН-ын бүлгээс мэдээлэл хийж шийдвэрээ танилцууллаа.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт ерөнхийлөгч нэг ч удаа өршөөл үзүүлээгүй. Харин УИХ-аас баталсан өршөөлийн хуулиар сүүлийн 10 жилд 3876 хүн хугацаанаасаа өмнө суллагдсан байна. Мөн согтуугаар жолоо барьсан хэргийг зөрчил биш гэмт хэрэгт тооцохоор хуулийг өөрчилнө. Ингэхдээ торгох, зорчих эрхийг хязгаарлах, ял оноох гэсэн дөрвөн төрлийн ял онооно. Тодруулбал, согтуугаар жолоо барьж яваад хүнд гэмтэл учруулсан тохиолдолд ялыг чангатгана. Мөн Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан тохиолдолд хариуцлагыг чангатгана. Үүнийг би ч өөртөө хэрэгжүүлнэ. Мэдээлэл дамжуулдаг сүлжээ байна гэж харж байгаа. Тиймээс үүнийг таслан зогсоох шаардлагыг албан хаагчдадаа хүргүүлсэн” гэж ярилаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *