Швед улс тамхидалтыг бууруулсан бол Финланд улс зорилгоосоо ухарлаа

Ердөө 20 жилийн өмнө насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь идэвхитэй тамхичин байсан Финланд улс 2030 он гэхэд тамхидалтгүй улс болохоо зарлаж байлаа.

Финланд улсын хувьд тамхинаас татгалзуулах олон хөтөлбөр хэрэгжүүлсэн боловч тамхидалтын түвшин 22 хувь байгаа нь зорилгодоо хүрэхэд маш их хичээл чармайлт шаардахаар байгаа юм. Мөн сүүлийн гурван жилийн хугацаанд тамхидалтын түвшин огт буугаагүй бөгөөд үүндээ тамхины борлуулалтын хэт чанга бодлого нөлөөлж байна гэж судлаачид үзэж байна.

Учир нь тамхинаас гаргах зориулалттай бүтээгдсэн цахилгаан тамхи буюу вейпийг тамхитай адилтгаж хэрэглээг нь багасгах бодлого барьснаар тамхи хэрэглэгчдийн тоог бууруулах нь бүү хэл өсгөх хандлагатай болгосон байна.

5,5 сая хүн амтай ч нэг сая гаруй идэвхитэй тамхи хэрэглэгч уг үндэстэн 2030 оны амлалтдаа хүрэхийн тулд хор хөнөөл багатай никотин агуулсан бүтээгдэхүүний хуулиа эргэн харах шаардлагатай болсон гэж мэргэжилтнүүд хэлжээ.

Харин хөрш зэргэлдээ Швед улс утаат тамхинаас бүрэн татгалзаж байгаа туршлагаа Европийн Холбооны улсуудад санал болгож, хуваалцах хүсэлтэйгээ илэрхийлээд байна.

Сүүлийн 50 жилийн хугацаанд Швед улс Европын бусад орнуудын нэгэн адил тамхины эсрэг уламжлалт арга хэмжээг нэвтрүүлсэн хэдий ч гол ялгаа нь тус улс янжуур тамхинаас хор хөнөөл багатай, утаагүй хувилбарыг борлуулахад нээлттэй бөгөөд тухайн бүтээгдэхүүнийг муугаар ойлгуулах, хязгаарлахаас зайлсхийдэг ажээ.

ЕХ-ны бусад бүх орнууд Шведтэй ижил стратеги хэрэглэвэл ирэх арван жилд зөвхөн Европт 3.5 сая хүний амийг аврах боломжтой гэж тайланг зохиогчдын нэг, Шведийн анагаах ухааны нийгэмлэгийн дарга асан Андерс Милтон хэлэв.

Алтернатив бүтээгдэхүүн хэр бага хор хөнөөлтэй болохыг нотлох баримт маш тодорхой байна. Жишээлбэл, Хатан хааны эмч нарын коллеж цахилгаан тамхины уураар удаан хугацаагаар амьсгалснаар эрүүл мэндэд учирч болох эрсдэл нь уламжлалт шатамхай тамхины хор хөнөөлийн таван хувиас хэтрэхгүй гэж мэдэгджээ.

Швед улс 2006 оноос 2020 он хүртэл тамхидалтын хэмжээг 60 хувиар буулгасан нь ЕХ-ны аль ч улсаас хамгийн том үзүүлэлт юм. Харин Европын бусад улсууд мөн хугацаанд 10-25 хувиар буурсан байна.

Дэлхий даяар тамхидалтын түвшинг бууруулах үндэстний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ба дэлхийн 100 гаруй улс цахилгаан тамхийг дэмжсэнээр хамгийн их бууралт үзүүлж байна. Харин хориглох арга хэмжээ авч буй улсуудын тамхидалтын түвшин өндөр хэвээр байгаа юм.

Эх сурвалж: https://smokefreesweden.org/wp-content/themes/smokefreesweden/assets/pdf/reports/Report%20The%20Swedish%20Experience%20EN.pdf

Similar Posts

5 Comments

  1. Финланд яахав дээ монгол шиг тамхины компаниуд нь засаг төрөө хянадаг манай нэмүт фокус гэх мэт байгууллагууд тамхитай тэмцэх нэрийдлээр тамхины эсрэг бүтээгдэхүүнүүд рүү дайрч далдуур тамхиа сурталчилж түгээдэг шиг л юм байна даа

  2. зүгээр тэр цахилгаан тамхиа хуульчилаад батлаад өгөх хэрэгтэй хортой хоргүй гэж маргалдаадч байх юмгүй хуульгүй учраас л хүүхдүүдэд чөлөөтэй зараад байгаа хэн дуртай нь оруулж ирж тэгээд янжуурныхана нь хортой гээд цахилгаан тамхиныхна болохоор хоргүй гээд хуульгүй юм чинь бүх хүн л өөрөө өөрийнхөө өнцөгөөс тайлбарлана

  3. Тамхичин улстөрчидийг зайлуулахгүй бол нэмэргүйл дээ ёрөнхий сайд асан норовын алтанхуяг сангийн сайд жавхлан боов оюунчимэг дарханы засаг дарга азжаргал тэргүүтэй новшнууд эмч багш сайт тв худалдан аваад янжуурны далд сурталчилгаа хийгээд тамхитай хийх тэмцэлийг саармагжуулаад байгаа НЭМҮТ гэж фокус тбб гэх мэт газарууд бол шууд тамхичидийн халаасанд байдаг тамхи түгээн дэлгэрүүлэх ажил л хийдэг

  4. Одоол жаахан манайхан юм ойлгодог болжээ хэдэн янжуурны компанидаа тархиа угаалгаад аймаар хортой гээд байсан хаа байна яг ингээд үнэн зөв бодитой мэдээлэл өгөх хэрэгтэй шүү татварыг хүүхэдүүд татахааргүй өндөр тавих хэрэгтэй ямарч эдийн засаг хямрахад үнэ нь өсдөггүй маш бага татвар төлж хүн амын хордуулж устгаж байдаг бузар тамхичид татвараа төлцгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *