Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх боломжгүй
Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын буцаан олголтын нэмэгдэлтийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ “Иргэд хамгийн гол нь нэмүү өртгийн албан татвар гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Албан татвар гэдэг нь хуулиндаа эргэж ямар нэгэн байдлаар төлөх нөхцөлгүйгээр төлж байгаа татварыг хэлдэг. Тэгэхээр НӨАТ-ын хоёр хувь буцаан олголт биш, урамшуулал юм.
Тиймээс татварын буцаан олголт гэж байхгүй. НӨАТ-ын олголтыг таван хувь болгоход 600 сая төгрөг хэрэгтэй болно. Энэ бага мөнгө биш. Төсөв өргөн барьцан байгаа энэ үед ийм зүйл яригдана гэдэг ямар ч боломжгүй асуудал” гэлээ.
600сая жилийнх юм уу… 1сардаа юмуу. 1 жилдээ бол 600сая.г олгочиход яав л гэж. Тэр байтугай л зардаг ш дээ. Харин далд эдийн засгаас тэр байтугай ил болж татварын бааз нэмэгдэнэ бишүү…