Б.Энхбаяр: Гэр бүлийн шүүх байгуулах бэлтгэл ажлыг хангахад 3 жил шаардлагатай
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар /2023.10.20/ Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл , түүнтэй дагалдан орж ирсэн хуулиудыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хүүхэд хамгааллын тогтолцоог илүү Б.Энхбаяр “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх нь бодлогын цөм байна.
ХЗДХ-ийн сайдын хувьд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг нэгдүгээрт тавьж бүтцийн өөрчлөлт хийнэ. Гэр бүл салалттай холбоотой хүүхдийн эрхийг хамгаалах хүрээнд Гэр бүлийн шүүх байгуулах тухай хуулийг ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж УИХ-д өргөн барина. Бэлтгэл ажил их шаардана.
Бэлтгэл ажлыг 3 жил хийнэ. Гэр бүлийн шүүх, хүүхдийн асуудлаар мэргэшсэн шүүгч, сэтгэл зүйч алга. Энэ бол нарийн ажил. Тэр байтугай хүүхдийн насны онцлогоос хамаарсан сэтгэлзүйг мэддэг, ойлгодог хүний нөөц үнэхээр дутмаг” гэлээ.