Ж.Батсуурь: Цар тахлын сонсгол 20 их наяд төгрөгийн зарцуулалттай холбоотой
Коронавирусийн халдварт цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалтыг нийтэд ил болгох Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд шинжээч томилохгүйгээр Ерөнхий хяналтын сонсголыг цааш нь зохион байгуулах боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлэв. Харин МАН-ын бүлгийн гишүүд товлосон хугацаандаа зохион байгуулах ёстой гэж маргаан өрнүүлэв.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий хяналтын сонсголыг цааш нь явуулах боломжгүй болсон тайлбар хийснийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Ерөнхий хяналтын сонсгол нь нийт иргэдийн мэдэх эрхийг хангах зорилготой. Жишээлбэл, МҮОНРТ эрх баригчдын гарт байна. Талбай дээр байсан хуучин ногоон автобусыг шинэ байна гэж орой бүр мэдээгээр ярьдаг. ЖДҮ гэдэг нь 50 тэрбум төгрөг, харин цар тахал бол 20 их наяд төгрөгтэй холбоотой сонсгол болно” гэсэн юм.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?