Нохой нь хүн хазсан иргэнийг нэг сая төгрөгөөр торгожээ

Шүүгдэгч “М” нь 2023 оны … дугаар сарын …-ний өдөр Дархан-Уул аймаг, Хонгор сумын …. тоот хашаандаа тэжээвэр нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас нохой нь хохирогч Э-г урж, эрүүл мэндэд нь баруун гарын шууны мэдрүүлийн аксонотмез, баруун гарын хазагдсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулжээ.

Шүүх “М”-г нохойгоо бат бөх бус морины аргамжаагаар уясны улмаас уяа нь тасарч хүн урж хүндэвтэр хохирол учруулсан, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш таван сарын хугацаанд, сар бүр 200 мянган төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон.

Үүнээс гадна хохирогч Э-г эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүх

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *