ҮЙЛ ЯВДАЛ: Ипотекийн 8 хувийн зээл авсан иргэдийн түр хорооноос мэдээлэл хийнэ
Аравдугаар сарын 30-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:
08.00 цагт: Сангийн яаманд: Сангийн сайд Б. Жавхлан 2024 оны төсвийн талаар сэтгүүлчидтэй нээлтэй уулзалт хийнэ.
09.00-10.30 цагт: УИХ дахь намуудын бүлгийн болон ажлын хэсгийн хуралдаан болно.
11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Ипотекийн 8 хувийн зээл авсан иргэдийн түр хорооноос мэдээлэл хийнэ.
-Илтгэх ур чадварын үндэсний аварга шалгаруулах “GoMongolia” тэмцээний эхний шат болж байна. Улсын хэмжээнд 12 аймаг, 8 дүүргийн 127 сурагч оролцож байна.