Гадаадын иргэдтэй үгсэн охид, эмэгтэйчүүдийг Малайз руу худалдаалсан иргэнийг илрүүлжээ

Гадаад улсын иргэдтэй үгсэн тохиролцож, гэр бүлийн хараа хяналт сул охид, эмэгтэйчүүдийг “Nandia nandia” гэх нэртэй фэйсбүүкийн хуурамч хаягаас найзын хүсэлт илгээн танилцаж, Малайз Улсад караокед өндөр цалинтай зөөгчийн ажилд хамт ажиллах тухай санал тавин ятгаж зөвшөөрүүлэн хууран мэхэлж бусдад худалдаалсан байж болзошгүй Н гэгчийг илрүүлжээ.

Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *