Х.Нямбаатар:Төлбөртэй бүсийн тариф тогтоох, импортын машины тоо хэд байхыг НИТХ шийддэг болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн талаар мэдээлэл өгч байна.
Улаанбаатар хотод 720 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Сүүлийн 3 жилд 47-50 мянган тээврийн хэрэгсэл жилд нэмэгдэж байна. Өмнө нь түгжрэлийг бууруулахын тулд автозамын сүлжээг өргөтгөх, гүүрэн гарц барих арга хэмжээ авч байсан. Автозамыг сунгаснаар түгжрэлийг шийдэхгүй.
Жилд 2 сая 882 мянган удаа Улаанбаатар хотод зорчилт хийж түгжрэлээс үүдэлтэйгээр 3.8 их наяд төгрөгийн эдийн засгийн алдагдал хүлээж байна. Жилд 712 цаг буюу 31 хоногийг автомашиндаа түгжирч өнгөрөөж байна гэх тооцоолол гарчээ. Тиймээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр холбогдох хуулиудад өөрчлөлт оруулан УИХ-д өргөн барих болсноо мэдэгдлээ.
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийг дагалдан 30 гаруй хуульд өөрчлөлт орохоор байгаа аж.
Түгжрэлийг бууруулах хүрээнд:
-Дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ олгоно, жилд хэдэн дугаар нэмж олгох асуудлыг мөн хурлаараа шийднэ
-2007 онд хийсэн судалгаагаар 16 жилийн өмнө нийтийн тээврээр зорчдог байсан бол 16 жилийн дараа нийтийн тээврээр 24 хувь нь зорчиж байна. Түгжрэлийн үндсэн шалтгаан нь их тойруу буюу 50 га талбайд төрийн байгууллагууд8 их дээд сургуулиуд байрлаж байгаатай холбоотой гэж тайлбарласан.
-Нийтийн тээврийн тээвэр зохицуулалтыг сайжруулъя. Гэр хорооллын замуудыг холбож бага эргэлтийн дунд оврын тээврийн хэрэгслийг явуулах.
-Төлбөртэй бүсийн зохицуулалт. Энэ хууль батлагдсанаар тарифийг шууд тогтоохгүй. Нийтийн тээврийн хүртээмжээ нэмэгдүүлсний дараа НИТХ төлбөртэй бүс тогтоох асуудлыг шийднэ. Энэ нь 0-27 мянган төгрөг байна. Энэ нь түгжрэлийг 30 хүртэлх хувиар бууруулсан гадны улсуудын туршлага байна.Тухайн бүсэд амьдарч байгаа бол тогтоосон тарифаас 90 хувь хөнгөлөхөөр тусгаад байна.