Д.Ганбат: Нүүрсний хулгайн хэрэгт бид урд хөрштэй хамтран ажиллах шаардлагатай

Өнөөдөр нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо хуралдаж, асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат: “Нүүрснээс олон хүн баяжсан. Хамгийн хохирсон хүмүүс нь монголын ард түмэн. Нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийн эрүүл мэнд, ар гэр нь ямар нэг байдлаар аюулд өртөхгүй байх баталгааг өгч, сонсголыг зохион байгуулахгүй бол болохгүй. Энэ хэргийн ард маш их мөнгө байгаа. Сонсголд оролцож байгаа хүмүүсийг дуугай болгох зүйл болж магадгүй.

Мөн энэ асуудалд бид урд хөрштэйгөө хамтран ажиллах шаардлагатай. Нүүрсний зөрүү, мөнгө нь яаж орж ирсэн зэрэг асуудалд нягт нямбай хандаж, хэн нэг хүнийг хэлмэгдүүлж болохгүй, хэн нэгнийг энэ асуудлаас хоцроож болохгүй.” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *