Шинээр 1107 тохиолдол батлагдаж, ЗУРГААН хүн нас барлаа

Өнгөрсөн 24 цагийн хугцаанд нийт 11880 PCR шинжилгээ авснаар шинээр 1107 тохиолдол батлагдан, 6 хүн нас халдварын улмаас нас барлаа.

Нас барсан хүмүүсийн нэг нь 34 настай, 4 дүгээр сарын 13-ны өдөр онош нь батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ч хүндрэлийн улмаас, 49 настай эрэгтэй 4 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн хэвтэн эмчлүүлж байсан ч мөн өвчний хүндрэлээр, 76 настай эмэгтэй 4 дүгээр сарын 13-нд онош нь батлагдаж эмчлүүлж байсан ч нэн хүнд хэлбэрээр өвдсөний улмаас, 64 настай эмэгтэй мөн халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ. 58 настай эрэгтэйн хувьд 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн эмчлүүлсэн ч мөн нэн хүнд хэлбэрт шилжин өвдөж, 54 настай эрэгтэй мөн хүндэрсэн хэлбэрээр өвдсөний улмаас нас барлаа.

Нийт гарсан халдварын 1024 нь нийслэл Улаанбаатар хотоос, нь орон нутгаас 84 илэрсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагт 406 хүн эдгэрэн гарлаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *