ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал бие эрхтний хүч сайжирна
ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХАРАГЧИН ГАХАЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
- Аргын тооллын: 2023.11.17, Баасан гараг
- Билгийн тооллын: 4
- Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.
- Наран ургах, шингэх: 08.00-17.14
- Барилдлага: Идэр
- Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
- Суудал: Огторгуй
Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.