Арабын нэгдсэн Эмират улсад суугаа Элчин сайдын яаманд “Хурдан” цэгийг нэвтрүүлжээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал 2023 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийлээ.

Энэ үеэр төрийн цахим үйлчилгээний  “Хурдан” цэгийг Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Элчин сайдын яаманд нээжээ. Тус Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээгдсэнээр сурч, ажиллаж, амьдарч буй 90 гаруй Монгол Улсын иргэн энэ цэгээр дамжуулан төрийн 39 байгууллагын 461 төрлийн үйлчилгээ, үүнээс 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй, ойроос, хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байна.

Өнгөрсөн 2022 оны байдлаар АНЭУ-аас 119 иргэн манай улс руу нэвтэрсэн бол Монгол Улсаас 1373 иргэн АНЭУ руу нэвтэрсэн байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments