Х.Тэмүүжин: Авлигатай тэмцэх нэрийн дор өрсөлдөгчөө намнах нь шударга зүйл биш
Ардчилсан Нам (АН)-ын 4/11 мэдээллийн цаг өнөөдөр боллоо.
Энэ үеэр Хууль зүйн сайд асан, АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Х.Тэмүүжин Авлигатай тэмцэх дагнасан шүүх байгуулах нэрийн дор улс төрийн өрсөлдөгчөө авлигын хэргээр намнахад зориулсан, богино хугацаанд сонгуулийн цикл дотор улс төрчид нэг нэгнээ намнадаг, гар хөл нь болдог шүүхийн тогтолцоотой болох шийдлийг Засгийн Газар гаргаж байгааг хэллээ.
Энэ тухай тэрбээр “Монголд авлига хавтгайрсан, ужгирсан нь тодорхой. Өнөөдөр эрх мэдэлд байгаа хүмүүс сүргээрээ хулгай хийж байгаа ийм нөхцөлд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд чиглэсэн ямар ч санаачилгыг эсэргүүцэж, зогсоох сонирхол АН-д байхгүй. Гэхдээ авлигатай тэмцэх нэрийн дор өрсөлдөгчөө намнах, улс төрийн өөр үзэл бодолтой хүмүүсийг өрсөлдөөнөөс гаргах, өөрсдийн авлигыг бүдгэрүүлэх оролдлого хийх нь огт шударга зүйл биш.Засгийн газрын санаачилгын хамгийн аюултай нь бидний олон жил ярьж буй “хонгил” гэдэг зүйлийг маш богино, ахархан, хурдан хугацаанд үр дүнтэй ажиллуулах, шинэ супер хонгилын системийг санаачилж байна” гэв.