М.Оюунчимэг: Зуух сольж мөнгө үрэхийн оронд ипотекийн зээлийг хүртээмжтэй олгох нь зөв шийдэл
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Зуух солиод агаарын бохирдол буурахгүй. Зуух шинэчлэх тухай асуудал орж ирж байна. Ингэж мөнгө үрэхийн оронд ипотекийн зээл олгох эсвэл иргэдийг хашаанд нь хаус бариулж амьдруулах нь зөв шийдэл. Ингэхгүй бол түлш нь улам л хортой болоод байна. Ипотекийн зээлийн 600 тэрбум төгрөг гэдэг бол хангалтгүй. Сайжруулсан түлш, зуух шинэчлэх нэрээр сүүлийн 20 жил маш их мөнгийг салхинд хийсгэж, хэдэн хүний халаасыг зузаатгасан. Гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулахад бодлого гаргах хэрэгтэй.Ногоон зээлийг хэрэгцээтэй хүнд нь хүргэх, шалгуурыг нь бодолцох нь чухал” гэв.