Нохой, муур устгах чиг үүргийг дүүргүүд рүү шилжүүлнэ
Хот нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжүүлэхээр болоод буй. Тодруулбал, дараах есөн чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлэхээр болжээ. Үүнд:
- Ногоон байгууламжийн арчилгаа
- Нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт
- Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт /сандал, хогийн сав, хөшөө, дурсгал, усан оргилуур, нийтийн бие засах газар/
- Гадна зар сурталчилгаа
- Нийтийн эзэмшлийн талбай /тоглоомын талбай, спорт талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн/
- Нохой, муур устгалын үйл ажиллагаа
- Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ
- Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх
- Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох зэргийг дүүргүүдэд шилжүүлнэ.