|

Broadwayworld: “Тамгагүй төр” бол Улс төрийн нюанстай гайхамшигт бүтээл

БНХАУ-ын хориглосон ч, Их Британийн нийслэл Лондон хотын алдарт Колизэйд нээлтээ хийж, ердөө дөрвөн өдөр болж буй The Mongol Khan (Тамгагүй төр) монгол драмын талаар Английн урлаг судлаачид төдийгүй барууны томоохон хэвлэлүүд “гайхалтай, ер бусын” хэмээн тодотгож мэдээлж байна. Иймд бид The Mongol Khan (Тамгагүй төр) жүжгийн талаар барууны хэвлэлүүд болоод урлаг судлаачдын гаргасан шүүмж, нийтлэлийг цувралаар хүргэж байна.

Тодруулбал, Нью Йорк хотод төвтэй олон улсын театрын бүтээлүүдийн талаар мэдээлэл нийтэлдэг broadwayworld.com сайтад “Шүүмж: Тамгагүй төр, Лондонгийн Колизиум-Улс төрийн нюанстай гайхамшигт бүтээл” гэсэн мэдээлэл нийтлэгдсэн байна.

Тус мэдээлэлд;

Орчин үеийн үзэгчдэд түүхийг таниулдаг Шекспирийн жүжиг мэт “Тамгагүй Төр” жүжиг Вест Энд дэх хамгийн том театрт өргөн бүрэлдэхүүнтэй тоглогдож шуугиан тарьж байна. Уг бүтээлийг Монголын зохиолч Бавуугийн Лхагвасүрэн 1998 онд бичжээ. Херо Баатар найруулгаар Лондонд тоглогдож байна.  Жүжгийг Жон Ма орчуулж, Оливьегийн шагналт Тимберлейк Вертенбакер Английн теаврын хөрвүүлэлт дээр ажилласан.

Жүжигт хоёр мянган жилийн өмнөх Арчуг хааны тухай өгүүлнэ. Түүний хоёр хатан хоёулаа ханхүү төрүүлдэг ч нэг нь хааны хүү, нөгөө нь түүний шадар зөвлөх Эгэрэгийн хүү ажээ. Хаан өөрийн төрсөнхүүг (Гүргэл хатны Хучир хунтайж) илүүд үзэх үеэс Эгэрэг үр удмаа (Цэцэр хатны Ачир хунтайж) хаан ширээнд залгуулахаар сэтгэж нялх үрсийг сольдог.

Хөвгүүд нас биед хүрэх үед хааны хайртай хүү хэрцгий догшин авиртай, үе үе татаж унадаг өвчтэй нэгэн болсон байна. Арчуг хаан Эгэрэг ч бас татаж унадгийг анзааран Хучираа хаан ширээнд залж, төрсөн хүүгээ цаазлуулах хэцүү шийдвэр гаргажээ. Өшөө авалт, цаазлалт, аллага, тулалдааны үзэгдлүүдийн дараа хаан л ганцаараа үлддэг.

Энэ улиралд бидний үзсэнтэй харьцуулахад Тамгагүй Төр жүжигт АҮДТ-ийн Питер Граймс шиг үзэгчдийг татах эсвэл Иолантегийн хөгжөөнтэй өнгө аяс байхгүй хэдий ч Жорж РР МАРТИН-ы зохиол мэт гайхалтай үзвэр, жүжгийн үзэгдлээр дамжуулан өөрсдийгөө таниулж байр сууриа эзлэх аж. Гурван цаг үргэлжилдэг гэхэд зохиол нь тун ядмаг ч театрт зөвхөн зохиолын төлөө театрт ирдэг хүн цөөн. Колизейд тавигдсан сонгодог эмгэнэлт олон жүжгүүдтэй харьцуулахад “Тамгагүй Төр” жүжиг удаан, нуршуу темптэй хэдий ч бүжигчид, акробатчид зэрэг олон тооны жүжигчид байгаа нь тайз хийгээд зохиолын дутууг нөхөж байлаа.

Гоо зүйн тухайд ялангуяа, хувцаслалт, тайзны дизайн, гэрэлтүүлэг нь West End-ийн шилдэг бүтээлүүдээс ялгарахааргүй байсан бөгөөд зураач асан Баатарын театрын гайхалтай мэдрэмжийг харуулдаг. Магадгүй энэ нь АҮДТ-ийн The Valkyrie-г ч бүтэн үзээгүй хүмүүсээс үндсэн жүжгээс илүү хэв маягийг илүүд тавьсан гэж ойлгогдож болох юм. (Зохиолын гүнд булагдсан хэв маягийг дээд зэргээр харуулсан, хэсэг нь хаан Вотан Приманигийн тайзан дээр өөрийн төсөөллийн дөлийг тойрон алхдаг).

Хааны дүрд тоглосон Ганболдын Эрдэнэбилэг дүрдээ орж гайхалтайгаар амилуулдаг. Тэрбээр Сугарын Болд-Эрдэнийн бүтээсэн аймшигт зөвлөхийн дүр, Уртнасангийн Уранчимэг, Одхүүгийн Дөлгөөн нарынЦэцэр, Гүргэл хатны дүр гэх мэт бусад дүрийг дарж байна.

Жүжгийн үеэр тараасан танилцуулгаас (брошур) үзвэл энэхүү Тамгагүй Төр жүжиг  Их Британиас зургаа дахин том газар нутагтай хэдий ч хүн ам цөөтэй Монгол Улсын зөөлөн хүчний бодлого гэдгийг үгүйсгэх аргагүй. Далайд гарцгүй тус улс Орос, Хятад (Уг жүжгийн Хятад улсад хориглосон) дарамттай тулгардаг.

Хэрэв АҮДТ нь Колизиум эсвэл бусад театрт олон янзын өнгө төрхтэй жүжиг тавих нь үнэн бол “Тамгагүй Төр” жүжиг нь “Хулганы өргөө” мюзиклээс өөр бүтээл үзэж байгаагүй эсвэл театрт хөл тавьж үзээгүй хүмүүст тун таатай санагдах нь дамжиггүй. Хааны дараагийн довтолгоог би тэсэн ядан хүлээж байна” гэжээ. Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *