ӨНӨӨДӨР: “Өвлийн идэш-2023” өргөтгөсөн худалдаа эхэлнэ
Арваннэгдүгээр сарын 27-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:
10.00 цагт: УИХ дахь намуудын бүлгийн болон ажлын хэсгийн хуралдаан болно.
11.00 цагт: “Нью-Хоризонс Монкон оффис”-т: (ЭМЯ-ны чанх урд) “ONDO” компанийн үүсгэн байгуулагчид хэрэглэгчдэдээ өөрсдийн эзэмшлийн хувиасаа бэлэг болгон өгөх шийдвэр гаргасан тухайгаа мэдээлнэ. Утас: 9510-1679
“ЗМ” сонины мэдээллийн төвд:
11.30 цагт: БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч Н.Очбадрахыг шүүгчээр томилохыг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орсон зарим заалтын талаар “Шинэ нам”-аас мэдээлэл хийнэ.
-“Өвлийн идэш-2023” өргөтгөсөн худалдааг ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 10 байршилд эхлүүлж байна.