ОУВС-аас мөнгө угаахтай тэмцэх, татвараас зайлсхийхийн эсрэг шинэ төслийн саналаа танилцууллаа

Өнөөдөр ОУВС-ийн суурин төлөөлөгч Тигран Погосян Татварын ерөнхий газарт хүрэлцэн ирж, ОУВС-аас мөнгө угаахтай тэмцэх, татвараас зайлсхийхийн эсрэг техникийн туслалцааны төслийг шинээр хэрэгжүүлэх саналаа танилцууллаа.
Мөнгө угаах үйл ажиллагаа нь татвараас зайлсхийх үйлдэлтэй салшгүй холбоотойгоор хийгддэг тул ОУВС-аас мөнгө угаахын эсрэг татварын албадын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр нэгдсэн төслийг хэрэгжүүлэхээр болсон бөгөөд манай улс сонгогдож, Монголын татварын албанд хэрэгжүүлэх санал тавьлаа.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр татварын албаны хөндлөнгийн мэдээлэл сайжирч, үйл ажиллагааны цахимжилт дараагийн түвшинд гарах ба татварын хууль тогтоомжийн хэрэгжилт сайжрах болно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments