Эмээлтийн “өмхий мах“-ны гэх хэргийн шүүх хурал хойшиллоо
Эмээлтэд өмхийрч муудсан, нянгийн хэмжээ их мах боловсруулж бэлтгэсэн “ЭМ ДИ СИ ПИ ХХК”-д холбогдох гэм буруугийн шүүх хурал СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон.
Хуралдаан өглөө 09:00 цагт эхэлсэн боловч хэргийн оролцогчийн орчуулагч ирээгүй гэх шалтгаанаар энэ сарын 27-ныг хүртэл хойшлууллаа.