|

“Бөртэ Чоно 2023”: Шилдэг эрэгтэй тамирчинд нэр дэвшсэн анхны волейболын тамирчин Т.Хангал

Волейболын шигшээ багийн баг болон Натур Мед Толун клубийн тамирчин Тамираагийн ХАНГАЛ “Бөртэ Чоно-2023” наадмын оны шилдэг эрэгтэй тамирчин номинацид нэр дэвшлээ.
“Бөртэ Чоно” нь Монголын спорт олимпизмийн салбарын хамгийн томоохон байгууллага болох Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дээд шагнал юм. Тус шагналын эздийг жил бүр Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.
Т.Хангал 2023 онд Тайландын лигийн тэмцээнд түрүүлж, шилдэг довтлогч болон MVP-н шагналыг хүртсэн амжилт үзүүлсэн. Мөн шигшээ багийн хамтаар 3 тэмцээнд оролцож, багийн тоглогчдыг онооны үзүүлэлтээр тэргүүлсэн билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *