“Нийслэлд оргил ачааллын үеэр цахилгаан эрчим хүчийг хязгаарлаж байгаа”

ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээ 345МВт байсныг одоо 150 МВт-аас илүүг өгч чадахгүй болсноо Диспетчерийн Үндэсний Төвд төвд арванхоёрдугаар сарын 12-нд мэдэгдсэн. Иймд энэ сарын 13-наас эхлээд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байгаагаа Эрчим хүчний сайд олон нийтэд мэдээлж байв.

Уг мэдээллийн дараа “ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдэгдлээ” хэмээн Засгийн газраас мэдээлснээр цахилгааны хязгаарлалтын хуваарийг олон нийтэд мэдээлээгүй юм.

Гэвч нийслэлийн зарим байршилд оройн цагаар цахилгаан эрчим хүч тасарч, үүнийг гэмтэл гарсан хэмээн албаныхан тайлбарлаж байгаа юм. Тухайлбал энэ сарын 14-нд Баянбүрдийн тойрог орчимд цахилгаан эрчим хүч тасарсан нь гэмтэл гарсантай холбоотойг хэлж байв. Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 17-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хэд хэдэн газарт цахилгаан эрчим хүч тасарсан.

Энэ талаар УБЗАА-наас тодруулахад “Нийслэлд оргил ачааллын үеэр цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж байгаа. Системийн ачаалал гэнэт ихсэх үед хотын зах руугаа байршилд цагаас илүүгүй хугацаагаар хязгаарлалт хийж байгаа.Эрчим хүч хэдий хэмжээний ачаалалтай байгааг Диспетчерийн Үндэсний Төвөөс зохицуулалт хийж байгаа юм” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *