СОНСГОЛ: 60 сэдвээр нотлон баримтыг шинжлэн судалж, 419 гэрч оролцов

Хянан шалгах түр хорооны нүүрсний асуудлаарх нээлттэй сонсгол тав дахь өдрөө үргэлжилж, дууслаа.

Энэ хугацаанд нийт 60 сэдвээр нотлон баримтыг шинжлэн судалсан байна.

Давхардсан тоогоор нийт 577 гэрч дуудсанаас 419 нь ирж оролцжээ. Түүнчлэн 16 хянан шалгах шинжээч, Улсын Ерөнхий Прокурорын Газар, Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс зэрэг төрийн байгууллагуудын албан тушаалтнууд оролцов.

УИХ-ын Хянан шалгах Түр хорооны дарга Б.Энхбаяр сонсголыг хааж хэлсэн үгэндээ сонсголыг тасалдуулах оролдлого их гарч байсныг зориуд тэмдэглэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *