ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Аргын тооллын 1 сарын 2, Ангараг гараг. Билгийн тооллын 21, Харцага одтой, хөхөгчин үхэр өдөр.
Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба тахиа, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын уйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бутээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.