Хэнтий, Дорнод, Архангай аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнодын Баянтүмэн, Баяндун, Архангайн Хайрхан суманд өчигдөр гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраасан байна. Уг түймэрт урьдчилсан байдлаар 9102 га талбай өртжээ.
Он гарсаар улсын хэмжээнд ой хээрийн 25 түймэр гарсан байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хаврын хуурайшилтын үе үргэлжилнэ. Үүнтэй холбоотойгоор иргэд ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, ил задгай гал түлэхгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.