Засгийн газар ипотекийн зээлийн хэрэгжилт болон түрээсийн орон сууцаар хангах арга хэмжээний талаар хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр:
• Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар,
• Нийслэлээс гадаад, дотоод бондын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим төсөл, арга хэмжээний талаар,
• Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явц, хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар,
• Бүсчилсэн хөгжлийн жилийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ипотекийн зээлийн хэрэгжилт болон түрээсийн орон сууцаар хангах арга хэмжээний талаар
• Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар болон 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байгаа аж.