Х.Нямбаатар: Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын сонгуулийн “шоу” хийж тууз хайчилсан айлууд одоог хүртэл байрандаа ороогүй байна
НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт нийслэлийн дахин төлөвлөлтийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн бөгөөд Хотын дарга Х.Нямбаатар үүнд хариу хариулт өглөө.
Тэрээр, “2013 онд СХД-ийн 5, 6-р хорооны иргэдийн газрыг чөлөөлсөн. Яг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ц.Элбэгдорж ерөнхийлөгч, Э.Бат-Үүл дарга хоёр тууз хайчилсан. Би тухайн үед СХД-ийн ИТХ-ын дарга байсан. Одоог хүртэл дээрх хоёр хорооны иргэд байранд ороогүй, ихэнх нь нас барсан байна.
Би НОСК-ын эзэмшлийн орон сууцыг тухайн айлуудад олгосон шүү дээ. Айлуудын газрыг зөвхөн нэг сонгуулийн “шоу”-ны хэрэгсэл болгож, трактораар түрж тэгшилчихдэг. Нөгөө айлууд нь арван хэдэн жил айлын хашаа, хажуу өрөө дамжиж явсан” гэлээ