ӨНӨӨДӨР: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийнэ
Нэгдүгээр сарын 3-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:
10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.
-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
11.00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд: Хөгжлийн бэрхшээлтэй болон 45-аас дээш насны иргэд, оюутан залуус, цагийн ажил эрхлэх боломжтой иргэдийг ажлын байраар хангах “Иргэн бүрд ажлын байр” аяныг зарлана.
11.30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал зарлажээ.
15.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын “Мөнх-Шинэ хөдөө сэргэлт” хэлэлцүүлэг болно.
-Монголын Үндэсний музейд: “Нүүдэлчдийн аяга” тусгай үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.
-Нийслэлийн 7 байршил дахь 15 техникийн төвд автомашны RFID чип бүхий цахим гэрчилгээг үнэгүй олгож байна..