ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг
ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР
- Аргын тооллын: 2024.01.12, Баасан гараг
- Билгийн тооллын: 1
- Үс засуулвал: Нас ахар болно
- Наран ургах, шингэх: 08.39-17.21
- Барилдлага: Шид
- Шүтэн барилдлага: Мунхрахуй
- Суудал: Огторгуй
Энэ өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.