ӨНӨӨДӨР: Олимпын эрх авсан тамирчдыг угтан авна

Нэгдүгээр сарын 16-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

10.00-12.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, дэд хороо болон байнгын хороод хуралдана.

10.00-13.00 цагт: Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн болон Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсгол тус тус болно.

16.00 цагт: “Чингис хаан” нисэх буудалд: Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, олимпын эрх авсан Монголын буудлагын спортын тамирчдыг угтан авна. Утас: 9900-4147, 8800-4147.

-Цагаан сарын “Амар байна уу?” болон “Хариуцлагатай нүүдэлчин” үзэсгэлэн худалдаа үргэлжлэн гарч байна.

-“Скай резор” цанын баазад: “Мазаалай” өвлийн наадам үргэлжилж, олон улсын мөсөн урлалын тэмцээн болж байна.

-Нүүрсний гэх тодотголтой, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд үргэлжилнэ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments