ХӨСҮТ-ийн ЭМЧ НАРЫН ТӨЛӨӨЛӨЛ: PCR шинжилгээний хариуг хуурамчаар гарган худалдсан нь тогтоогдоогүй

Өнгөрөгч долоо хоногоос эхлэн олон нийт, нийгмийн дунд “Эмч ажилчид шинжилгээний хариуг хуурамчаар гаргаж, зардаг” гэх сэдэв үүсэн, ард иргэдийн анхаарлыг татаад байсан билээ.

Уг асуудлын дагуу Халдвар Судлал Үндэсний Төвийн эмч ажилчдын төлөөлөл мэдэгдэл гаргаж, Эрүүл Мэндийн Яамын Сайдад шаардлага хүргүүлээ.

Эмч ажилчдын төлөөлөл “Корона вирусын цар тахал сүүлийн үед өргөн хүрээгээр тархаж, хүндээр өвчилсөн хүмүүс нэмэгдэж, эмнэлгийн ачаалал ихсэж байгаа. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын ажилтнууд ар гэрээ умартан, эрүүл мэндээ эрсдэлд оруулж бүтэн жилийн турш ажиллаж байгаа. Гэтэл эмч ажилчдын нэр хүндэд нотлох баримтгүйгээр халдан, тодорхой болоогүй мэдээлэл тарааж, олон нийтийн дунд андуурал эндүүрэл үүсгэж байгаад гомдолтой байна” гэж байсан юм.

Тухайн шаардах бичигт нийт 3 шаардлага хүргүүлсэн бөгөөд үүнд:

  • Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад нэр хүндэд бүдүүлгээр хандсаныг эсэргүүцэхийн үэрэгцээ, асуудлын үнэн мөнийг олж тогтоон, ажилтнуудын нэр хүндийг сэргээх
  • Эмнэлгийн ажилтны цалин, урамшууллыг бүрэн олгохгүй бол эрүүл мэндийн байгууллага тус бүрт эсэргүүцэл үзүүлэх
  • Эмч ажилтны нэр хүндийг сэргээж, хуулийн байгууллагаас асуудлыг хурдхан шийдэж өгөхгүй бол эмч ажилчид нийтээрээ дургүйцэл, эсэргүүцэл үзүүлэн, тэмцэл хөдөлгөөн хийх арга хэмжээ авна гэх дараах шаардлагууд байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *