ТОДРУУЛГА: Жолооч нарыг цагдан хориогүй, байцаалт авч байгаа
Дүнжингаравын уулзвар дээр болсон осолтой холбоотойгоор хуулийн байгууллагаас хоёр жолоочийг шалгаж байгаа талаарх мэдээлэл өгсөн. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр жолооч нарыг цагдан хорьсон гэх мэдээлэл гарсан.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Одоогоор ямар нэгэн хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм байна. Хэргийн газрын үзлэгт үргэлжилж байна” гэв.