ОБЕГ: 15 тэрбум төгрөгөөр хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж авна

Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдын хувцас хэрэгслийн хангалт, чанар стандартын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр “Төрийн цэргийн байгууллагын төсөв, хүч хэрэгслийн мэдээлэл Төрийн болон Цэргийн албаны нууцын тухай хуульд орсон байдаг. Гэхдээ энэ жилийн хувьд 2023 оны долоо, наймдугаар сард үер болоход Засгийн газраас 294 дүгээр тогтоол гаргаж, онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмж,  хангалтыг нэмэх чиглэлд анхаарсан. Энэ хүрээнд улсын төсвөөс 15 тэрбум төгрөгийг тусгай зориулалтын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдан авахаар шийдвэрлэсэн. Удахгүй худалдан авалтаа зохион байгуулна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *