Улсын арслан Ц.Содномдорж нэгийн даваанд өвдөг шороодлоо
“Хилэнт эх” хэмээх Хөх луу жилийн сар шинийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэлсэн. 2023 оны улсын наадмаас хойш барилдаагүй улсын арслан Ц.Содномдорж зодоглосон. Тэрбээр нэгийн даваанд сүүлийн гурван сумын зааны барилдаанд дарааллан түрүүлээд байгаа Хэнтий аймгийн Галшар сумын харьяат сумын Д.Цэрэннямтай нэгийн даваанд оноолт таарч өвдөг шороодлоо. Сумын заан Д.Цэрэнням арсланг сэнжигний барьцнаас араар нь хашиж мордоод давав. Ц.Содномдорж арслан Д.Цэрэнням заанууд хоорондоо 10 насны зөрүүтэй юм.