XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн МӨР ГАРГАХ ЗУРХАЙ
Цагаан сарын шинийн нэгний өглөө мөр гаргах зан үйл нь байгаль орчноо танин мэдэх, дасан зохицож, хайрлан амьдрах ухаан юм.
Мөр гаргахдаа тухайн жилийн махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, суусан хөлөлийн эсрэг махбодтой хорлол, таван зэтгэр зүг рүүгээ цээрийг гаргадаг ажээ.
XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө мөрөө хэрхэн гаргах зааврыг хүргэж байна.