ХХБ-наас 5.7 тэрбумыг залилсан Б.Бямбадоржийг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэжээ

Иргэн Б.Бямбадорж 2021 оны тавдугаар сарын 25-нд бүлэглэх замаар Худалдаа хөгжлийн банкны Шангри Ла дахь салбараас 2 сая ам.доллар буюу 5.7 тэрбум орчим төгрөгийг бэлнээр залилж, гаргуулсан байдаг. Мөн тэрээр өмнө нь Хаан банкнаас хятад иргэний бичиг баримт ашиглан 1.3 тэрбум төгрөг залилж, нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, гадаадын компаниас хийгдэх ёстой байсан гүйлгээг гаргуулж залилан үйлдэн оргон зугтсан тул эрэн хайх ажлыг эхлүүлэн 20 сая төгрөг амлаад байсан билээ. Харин түүнийг энэ сарын 7-ны өдөр Ховд аймгаас баривчилжээ.

Энэ талаар холбогдох байгууллагаас тодруулахад, ” Б.Бямбадоржид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2021 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байдаг. Үүнийг тус шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Бямбадоржийг олж илрүүлсэн өдрөөс нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *