Б.Энхбаяр: Намайг хятадад үйлчилсэн мэтээр гүтгэлэг тарааж байна

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар хоёр жилийн өмнө Х.Нямбаатар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гаргаж ажилласаар байгаа. Энэ хугацаанд 50 гаруй гадаадын хөрөнгө оруулагчийг хохироосон гэх асуудлыг шийдвэрлэсэн байна. Сүүлийн үед ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хятадуудад үйлчиллээ гэх гүтгэлгийн мэдээлэл түгээж байгаа учраас тайлбар хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд орлоо.

Тодруулбал, Сүхбаатарын талбайн урд байрлалтай 14 мянган мкв “Аюуд таур” гэх БНХАУ-ын хөрөнгө оруулалттай барьсан барилгыг өөрсдийн өмчлөлд хууль бусаар шилжүүлж авсан гэх гомдол ирсэн. Энэ асуудлаар Засгийн газар хоёр удаа тогтоол гаргаж, хоёр сайдын үед энэ асуудлыг шийдэх чиглэл өгсөн байдаг. Миний бие ХЗДХ-ийн сайдын хувьд ажлын хэсэг гаргаж энэ асуудлыг шалгахад, олон ноцтой асуудлууд тогтоогдсон.

Тухайлбал, энэ үйлдлийг шилжүүлснийг гэрчилсэн нотариатч өмчийн эзэн нь гарын үсэг зураагүй байхад хуурамчаар зурж өмчлөлийг шилжүүлсэн. Тухайн нотариатч энэ үйлдлийг хийснийхээ дараагаар АНУ-руу гарч зугтсан. Тухайн хуурамч гарын үсэгтэй баримтыг Улсын бүртгэлээс бүртгэл хийж, шилжүүлсэн. Олон этгээдүүд оролцсон. Тухайн компани хууль хяналтынханд хандахад 8 удаа эрүүгийн хэрэг үүсгэгдэж, 4 удаа хэрэг үүсгэхээс татгалзаж хааж шийдвэрлэсэн байдаг. Энэ бол манай маш олон хуулийн байгууллагуудын албан тушаалтнуудын оролцоотойгоор, эрх бүхий хүний нөлөөтэйгөөр зохион байгуулалттай хийгдсэн ажиллагаа байна гэж үзсэн. Тиймээс энэ асуудлаар албан даалгавар гаргаж, ХЗДХ-ийн сайд Улсын бүртгэл, хил хамгаалах, нотариат зэрэг байгууллагуудын алба хаагчдад хариуцлага тооцсон. Хариуцлага тооцлоо гэж гүтгэлэг явуулж байна” гэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments